dobu.mndobu

“Urban talk”-д оролцсон зургаан иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр, Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгожээ

“Urban talk”-д оролцсон зургаан иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр, Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан “Urban Talk” нэвтрүүлгийн үеэр гарсан маргаантай агуулгатай холбоотой шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өмнө нь тус нэвтрүүлгийн үеэр нэр бүхий оролцогчид хүүхдийн эсрэг, нийгмийн ёс зүйд харш агуулгатай зүйл ярьсан асуудлаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж, шалгаж өгөх хүсэлт гаргасан байна.

Түүний мэдээлснээр Улсын ерөнхий прокурорын газар болон Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хариунд:

  • Нэр бүхий 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжийн торгууль ногдуулсан;
  • 1 хуулийн этгээдэд 1000 нэгжийн торгууль оногдуулсан;
  • “Учралт каналайзер” ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлэн шалгуулж байгаа талаар дурджээ.

Харин Хүний эрхийн Үндэсний Комисс болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос одоогоор албан ёсны хариу ирээгүй байгаа аж.

Л.Мөнхбаясгалан “Хүний эрх, нэр төр, нийгмийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн аливаа үйлдэлд хуулийн байгууллагууд бодитой, шуурхай хариуцлага тооцож, цахим орчны хяналт, зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл анхааралдаа авч, хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.