0

Өмнөд Солонгосын их, дээд сургуулиуд болон шалгалт зохион байгуулагч байгууллагууд хиймэл оюун ухаан (AI)-тай ухаалаг нүдний шил ашиглан шалгалтад хуурсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан шалгалтын журам, хяналтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ.
Энэ оны тавдугаар сард мэргэжлийн улсын шалгалтын үеэр AI нүдний шил ашигласан гурван шалгуулагч илэрсэн байна. Үүний дараа англи хэлний шалгалтын үеэр мөн ижил төрлийн зөрчил бүртгэгджээ.
Ухаалаг нүдний шил нь шалгалтын асуултыг нууцаар уншиж, хиймэл оюун ухаанаас хариулт авч хэрэглэгчид бодит цаг хугацаанд дамжуулах боломжтой бөгөөд гадна төрхөөрөө энгийн нүдний шилтэй бараг ялгагдахгүй болсон нь хяналт тавихад хүндрэл учруулж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор боловсролын байгууллагууд шалгалтын танхимд ухаалаг төхөөрөмж авч оруулахыг бүрэн хориглох, шалгалтын үеийн хяналтыг чангатгах, металл илрүүлэгч ашиглах зэрэг шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаанд суурилсан зүүдэг төхөөрөмжүүд хурдацтай хөгжиж байгаа нь боловсролын салбарт шалгалтын шударга байдлыг хангах шинэ сорилт болж байгаа бөгөөд ирээдүйд шалгалтын журам, хяналтын технологийг улам боловсронгуй болгох шаардлага үүсэж байгааг онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.