0

Жюү жицүгийн Дэлхийн цомын тэмцээний U14 насны ангиллын эмэгтэйчүүдийн -40 кг-ын жинд “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг алтан медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, улмаар Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Украины шилдэг тамирчдыг дараалан ялж, аваргын алтан медалийн эзэн болсон байна.
П.Цэлмэгийн энэхүү амжилт нь Монголын жюү жицүгийн өсвөрийн тамирчдын олон улсын тавцанд гаргаж буй амжилтыг бататгасан чухал үйл явдал боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.