dobu.mndobu

Хилийн цэргийн байлдагч Б.Дашням галын аюулаас нэг өрхийн гурван иргэний амийг аварчээ

Хилийн цэргийн байлдагч Б.Дашням галын аюулаас нэг өрхийн  гурван иргэний амийг аварчээ

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Дашням үүрэг гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжтэй ажилласнаар нэг өрх айлыг галын аюулаас аварчээ.

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 01:30 цагийн орчимд дотоод харуулын үүрэг гүйцэтгэж байсан тэрээр хэншүү үнэртэж, утаа гарч байгааг анзаарсан байна. Улмаар орчноо сайтар ажиглахад ангийн байрлалын баруун талын хороололд гал түймрийн эрсдэл үүссэнийг илрүүлж, ангийн жижүүрт яаралтай мэдэгдэн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гал түймэр даамжран тархахаас урьдчилан сэргийлж, нэг өрхийн гурван иргэний амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадсан байна.

Байлдагч Б.Дашням нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд түүний сонор сэрэмж, хариуцлагатай ажиллагаа нь болзошгүй томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж албаныхан онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.