dobu.mndobu

Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил, жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 2 гэмт хэрэг бүртгэгджээ

Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил, жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 2 гэмт хэрэг бүртгэгджээ

Хоногийн хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 9-нд улсын хэмжээнд гудамж, замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр гэмт хэрэг бүртгэгджээ.

Хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.

Харин жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой.

Иймд цагдаагийн байгууллагаас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.