dobu.mndobu

Оюутан цэрэгүүд эх орондоо чин үнэнчээр зүтгэх тангаргаа өргөлөө

Оюутан цэрэгүүд эх орондоо чин үнэнчээр зүтгэх тангаргаа өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдсан оюутан залуус цэргийн албаны анхан шатны мэдлэг, цэргийн мэргэжил, ур чадвар эзэмшин, эх орондоо үнэнч байх тангараг өргөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Цэргийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн хүрээнд үе шаттайгаар боловсронгуй болж, 1-3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь улам өргөжсөн билээ.

Энэ жилийн сургалтад улсын хэмжээнд 65 их, дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан, залуус хамрагдаж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний 11 ангийн байрлалд цэргийн мэргэжил олгох сургалтаа амжилттай дүүргэлээ.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө 12 мянга гаруй оюутан, суралцагч цэргийн анхан шатны мэдлэг, дадлага эзэмшсэн байна. Энэ нь залуу үеийн эх оронч үзэл, хариуцлага, сахилга бат, бэлэн байдлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалтын нэг болж байна.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрөөр дамжуулан эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оролцох мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай иргэдийг бэлтгэхийн зэрэгцээ оюутан залуусын эх оронч үзэл, цэргийн албаны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.