0

Дундговь аймгийн Байгаль орчны газарт усны чанарыг газар дээр нь хэмжих зориулалттай хээрийн багажийг хүлээлгэн өглөө.
Тус аймгийн зарим сумдын ундны усны чанарт анхаарал хандуулах шаардлагатай байгаа бөгөөд уг багажийг хүлээлгэн өгснөөр усны чанарын анхдагч тоон мэдээллийг газар дээр нь шуурхай авч, хяналт шинжилгээ хийх боломж бүрдэж байна.
Ингэснээр орон нутагт усны чанарын мэдээллийг тогтмол цуглуулж, ундны усны аюулгүй байдалд анхаарах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах нөхцөл бүрдэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.