dobu.mndobu

Baby Shark дууны клипэнд тоглосон хүү 17 насандаа K-pop дуучин болно

Baby Shark дууны клипэнд тоглосон хүү 17 насандаа K-pop дуучин болно

Дэлхий даяар алдартай “Baby Shark” дууны клипэнд багадаа тоглож, олон сая хүний танил болсон Пак Гон Рунг одоо 17 настай болжээ. Тэрбээр энэ сарын 20-нд “WAVE” нэртэй дижитал синглээр K-pop дуучны хувиар албан ёсны дебют хийхээр болжээ. 

Пак Гон Рунг анх 7 настайдаа “Baby Shark Dance” клипэнд тоглосон бөгөөд уг видео өдгөө YouTube-ийн хамгийн их үзэлттэй бичлэг болж, 17 тэрбум гаруй удаа үзэгдсэн юм.

Одоо тэр “Baby Shark Boy” нэрээр уран бүтээлээ эхлүүлж, бага насных нь дүрээс тэс өөр шинэ төрх, өөрийн дуу хоолойгоор үзэгчдэд хүрэхээр зорьж байгаа аж.

Түүний шинэ уран бүтээлийг “Baby Shark”-ийг бүтээсэн Өмнөд Солонгосын The Pinkfong Company дэмжиж байгаа бөгөөд “WAVE” дуунд MONSTA X хамтлагийн Жухони оролцжээ. Пак өөрөө ч дууны үгэнд оролцсон байна.

Ийнхүү хүүхэд байхдаа дэлхийн хамгийн алдартай хүүхдийн дууны нэгээр танигдсан “Baby Shark Boy” 10 жилийн дараа 17 настай залуу уран бүтээлч болон хөгжмийн тайзнаа эргэн ирж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.