dobu.mndobu

Өчигдөр орон байрны хулгайн 6 тохиолдол бүртгэгдэж, мөнгөн аяга, зурагт, айргийн хул, домбо алдагджээ

Өчигдөр орон байрны хулгайн 6 тохиолдол бүртгэгдэж, мөнгөн аяга, зурагт, айргийн хул, домбо алдагджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 8 дугаар сарын 11-нд орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт айлын хаалгыг эвдэн нэвтэрч, дунд болон бага гарын мөнгөн аяга тус бүр нэгийг, Баянзүрх дүүрэгт дунд гарын мөнгөн аяга тав, бага гарын мөнгөн аяга нэгийг тус тус алджээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Samsung-ийн 55 инчийн зурагт, айргийн хул, домбо зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг гэр, орон байраа эзгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээгээ сайтар шалгаж, үнэт эд зүйлсээ хамгаалахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.