0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж, төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Тус төмөр замын үндсэн шугамын нийт урт 127.1 километр бөгөөд Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм.
Төслийн хүрээнд төмөр замын шугам дагуу нийт дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд төслийн явцтай танилцаж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.