0

ОХУ-аас импортолж буй шатахууны татан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэл, орон нутгийн шатахуун түгээх станцуудыг АИ-92 бензинээр хангах ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэхийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон. Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар сүүлийн 48 цагт Улаанбаатарт АИ-92 шатахуунтай нийт 74 вагон бууж, 14:30 цагт дахин 19 вагон ирсэн байна.
Шатахуун тээвэрлэгч авто машинуудыг замд саадгүй нэвтрүүлэхэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэж байна. Ирэх даваа гараг буюу маргааш гэхэд Улаанбаатар, орон нутгийн хэмжээнд шатахууны хангамж, түгээлтийг бүрэн хэвийн түвшинд хүргэхээр ажиллаж байна гэж АҮЭБЯ мэдээлэв.
Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт болон нэг удаад 50,000 төгрөгт олгох шийдвэр гарсан.
Энэхүү түр зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрөөс эхлэн бүх ШТС дугаарын, үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгоно.
Манай улс БНХАУ-аас сар бүр 71,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор дамжуулан сард 75,000 хүртэлх тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.