0

Баянзүрх дүүрэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын “U9 Change” ТББ-тай хамтран түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээнд хандив цуглуулах зорилготой “FACE 820” арга хэмжээг 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Солонгос хоолны амталгаат худалдаа, бараа худалдан авах, хандив өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдлав. Мөн Солонгосын Хангансүү эмнэлгийн эмч нар ГССҮТ-ийн Түлэгдлийн төвийн эмч нартай хамтран, түлэнхийн шарх, сорвитой хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.
Тус арга хэмжээний бүх орлого түлэгдсэн хүүхдийг эмчлэх эмчилгээний зардалд зориулагдах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.