0

Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элссэн.
2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажна.
Мөн Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.