dobu.mndobu

Охиноо дурсахын тулд 29 жил хумсаа ургуулсан эмэгтэй

Охиноо дурсахын тулд 29 жил хумсаа ургуулсан эмэгтэй

АНУ-ын Диана Армстронг хоёр гарынхаа хумсны нийт уртыг 1,300 см гаруйд хүргэж, эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн хамгийн урт хумстай хүн болжээ.

Түүний хоёр гарын хумсны нийт урт 1,306.58 сантиметр бөгөөд Диана 1997 оноос хойш хумсаа огт тайраагүй бөгөөд 2024 онд Гиннесийн дэлхийн рекордын “Icons” жагсаалтад багтжээ.

Диана хумсаа ургуулах болсон шалтгаан нь ер бусын бөгөөд сэтгэл хөдөлгөм. Тэрбээр 16 настай охин Латишатайгаа хамт маникюр хийх дуртай, дотно харилцаатай байжээ. Гэвч Латиша астмын улмаас унтаж байхдаа гэнэт нас барсны дараа Диана дахин хумсаа янзлахгүй гэж өөртөө амласан байна.

Түүний өнөөдрийн гайхалтай урт, өнгөлөг хумс нь охиныхоо дурсгалыг хадгалж, хамтдаа өнгөрүүлсэн нандин мөчүүдийг нь хүндэтгэх нэгэн хэлбэр болжээ.

Диана салонд олон жил очоогүй ч хумсаа гэртээ арчилж, будаж торддог. Нэг хумсаа будах ажиллагаа нь 4–5 цаг үргэлжилж, нэг удаад бүтэн нэг шилээс ч илүү хумсны будаг шаарддаг аж. Бүх хумсаа будахад 20 гаруй шил хумсны будаг хэрэглэдэг байна.

Ийнхүү Дианагийн гайхамшигтай урт хумс нь зөвхөн дэлхийн рекорд төдийгүй, хайртай охиныхоо дурсгалыг насан туршдаа хадгалсан эхийн сэтгэлийн бэлгэдэл болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.