0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Иргэд маань COP17 хурлаас хүлээлттэй байгаа байх. Өнөөдрөөс эхлээд үр дүн гарч байна.
Тодруулбал, Европын холбооны банктай Монгол Улсын Засгийн газар 200 сая еврогийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн дэлхийн банктай 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 1 их наяд 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Цаашдаа ямар нөхцөлтэй, хэр хугацаанд, хэдэн хувийн хүүтэй байх талаар асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ.
Энэ хөрөнгө оруулалтууд байгаль орчныг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ойжуулах, байгальд суурилсан тогтвортой дэд бүтцийн чиглэлүүдэд зарцуулагдана" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.