dobu.mndobu

Хөрс хамгаалалтад орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих, амжиргааг дээшлүүлэх боломжит хувилбарыг хэлэлцэж байна

Хөрс хамгаалалтад орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих, амжиргааг дээшлүүлэх боломжит хувилбарыг хэлэлцэж байна

“Хүнсний баталгаат байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, хөрсний эрүүл мэндийг сайжруулахын төлөө тал хээр, бэлчээрийг нөхөн сэргээх нь” хэлэлцүүлэг өнөөдөр (2026.08.27) COP17-ын Цэнхэр бүсэд болж байна.

Тус хэлэлцүүлгээр дэлхийн хүнсний тогтолцооны ирээдүй, хөрсний эрүүл мэнд, усны нөөц, уур амьсгалын тэсвэртэй байдал, малчин тариаланчдын амьжиргаа, хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн тухай хэлэлцэж байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дэлхийн хөдөө аж ахуйн газрын бараг гуравны нэг нь доройтож, 2050 он гэхэд хүнсний эрэлт бараг 50 хувиар өсөх төлөвтэй байгааг цохон тэмдэглэлээ.

COP16-аар батлагдсан Эр-Риядын үйл ажиллагааны төлөвлөгөө нь газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцоо, усны менежмент, биологийн олон янз байдлын хамгаалалттай уялдуулах маш тодорхой чиглэлийг тодорхойлсон.

Монгол Улс COP17-ын даргалагч орны хувьд хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцооны шинэчлэлийн салшгүй үндэс болгон төлөвшүүлэх олон улсын хамтын ажиллагааг манлайлан ажиллах болно гэдгийг тодотголоо.

СОР17 хурлаар Монгол Улс нь Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөнд:

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус ба газрын тэргүүлэх санаачилга

-Байгальд суурилсан шийдлийн тэргүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа бөгөөд эдгээр нь газар, ус, хүнсний тогтолцоог нэг дор харсан цогц хөгжлийн шинэ загвар юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс "Эрүүл хүнс, тогтвортой амьжиргаа, тэсвэртэй ирээдүй учир улс орон бүр хөрсөө хамгаалахад онцгой анхаарах нь зүйтэй", "Уугуул иргэд тэр дундаа малчин залуус, өрх гэр бүл нь хөрсийг хамгаалагч анхан шатны нэгж тулд бодлогоор дэмжих нь ёстой", "Хөдөө орон нутаг дахь иргэдийн амжиргааг дээшлүүлж байж газар нутаг тэр дундаа хөрсийг хамгаалах боломж бүрдэнэ", " Хөрсийг хамгаалж байж эрүүл хүнс үйлдвэрлэнэ. Дагаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, ашиг олно гэдгийг бизнесийн салбарын ойлгосон. Тиймдээ ч банк санхүүгийн байгууллагаас зээлийн дэмжлэг хүсэгч хувийн аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр ажиллах сонирхолоо түлхүү ирүүлж байна. Тиймдээ ч Дэлхийн банкнаас эхлээд донор байгууллагуудын анхаарлыг татсан салбараар хөдөө аж ахуйн салбар нэрлэгдэх болсон" гэх мэтчилэн өргөн цар хүрээтэй санал санаачилга гаргаж, мэдээлэл, туршлагаа хуваалцаж байна.

May be an image of studying and text

May be an image of dais and text that says 'MET-23, Blue Zone 0 0 27 August 2026, 09:00-10:30 ULAT Lonechates Alfiance Keehica CGIAR TheNature/ Conseranci UNCCD COP17 ULAANBAATAR 2025 VNT United Nations Convention to Combat UNCCD COP17 202 ULAANBAATAR'

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.