0

Өчигдөр /2026.08.26/ Непал, Хятадын хилийн орчимд хүчтэй үер, хөрсний гулгалт болж, Непалд 162 хүн амиа алдаад байна. Олон зуун хүн сураггүй хэвээр байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Үерийн улмаас Непалын Расува дүүрэг болон Хятадын Төвөдийн Гирон боомтын орчимд зам, гүүр, барилга байгууламж ихээр эвдэрчээ. Аврах ажиллагаанд Непалын 3,000 гаруй цагдаа дайчлагдсан ч уулын бартаатай газар нутаг, цаг агаарын таагүй нөхцөл, зам хаагдсан зэрэг нь ажиллагааг хүндрүүлж байна.
Харин Хятадын талд 558 хүн сураггүй болсон бөгөөд одоогоор гурван хүн нас барсан нь батлагджээ.
Мөн үерийн гамшигт 31 хүнтэй жуулчны баг сураггүй болсон байна. Тус багт АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Өмнөд Африк, Малайзын иргэд болон Непалын таван хөтөч багтаж байжээ.
Энэхүү гамшиг нь Хятад, Непалын хилийн орчимд хөрсний томоохон гулгалт болж, Бхоте-Коши голын урсгалыг хааснаар их хэмжээний ус доош урссантай холбоотой гэж үзэж байна. Зарим эрдэмтэн уулын мөсөн голын хэсэг тасарч унаснаас хөрсний гулгалт үүссэн байж болзошгүй гэж таамаглажээ.
Хуваалцах:
Непал, Хятадын хилийн орчимд хүчтэй үер, хөрсний гулгалт болж, Непалд 162 хүн амиа алджээ
1 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.