0
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд "Халх гол 85-Судалгаа, үр дүн, чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал гадаад харилцааны яамны “зөвшилцөл” танхимд болж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар:
- Халхын голын дайны түүх бичлэг 1989-2024
- “Халх гол -39” Түүхийг хэт нэг талыг баримтлан тайлбарлах стратеги
- Солонгосын сонинд нийтлэгдсэн Халхын голын дайны тухай мэдээ, нийтлэл
- 1930-аад оны сүүл үеийн Зүүн хойд Ази ба Халхын голын байлдаан
- Халхын голын дайны өмнөх Алс дорнодын олон улсын харилцаа зэрэг илтгэл, судалгааны бүтээлүүд хэлэлцэгдэж танилцуулагдана.
Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.