dobu.mndobu

Dr.Bombay нь сард 10,000 долларын цалинтай олон улсын зайрмагийн амт шалгагчийг албан ёсоор ажилд авах тухай мэдээлэл гаргажээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-08-29

Dr.Bombay нь сард 10,000 долларын цалинтай олон улсын зайрмагийн амт шалгагчийг албан ёсоор ажилд авах тухай мэдээлэл гаргажээ

Snoop Dogg-ийн зайрмагийн брэнд болох Dr.Bombay нь сард 10,000 долларын цалинтай олон улсын зайрмагийн амт шалгагчийг албан ёсоор ажилд авах тухай мэдээлэл гаргажээ.

Dr. Bombay нь Америкийн алдарт рэпер Snoop Dogg болон түүний хүү Cordell Broadus нарын хамтран 2023 онд үүсгэн байгуулсан зайрмагийн брэнд юм.

Брэндийн нэр болон концепц Snoop Dogg-ийн эзэмшдэг Bored Ape Yacht Club (BAYC) NFT-ийн алдартай дүр болох "Dr. Bombay" хэмээх хүүхэлдэйн киноны сармагчны дүр дээр суурилсан байдаг.

Брэндийн гол онцлогууд нь "Never Vanilla" уриатай бөгөөд өвөрмөц амтны хослолууд нь цөцгийтэй зайрмагийг жимсний шербет, жигнэмэг, карамель зэрэгтэй маш өвөрмөцөөр хольж хийдэг ба Long Beach Fruit Cart нь жимсний амттай, Sticky Caramel Apple нь карамельтай алим, Cocoa Creme Cookie Dream нь кокоа ба жигнэмэг хослуулсан өвөрмөгц амттай.

Тус брэнд нь нээлтээ хийсэн эхний жилдээ л 10 сая ам.доллар борлуулалт хийж, маш том амжилтад хүрсэн. Одоогоор АНУ-ын Walmart, 7-Eleven зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр албан ёсоор борлуулдаг.

Эдүгээ тэд зөвхөн АНУ-аар зогсохгүй олон улсын зах зээлд нийлүүлэх дэлхийн өнцөг булан бүрээс шинэ амт, трендийг тодорхойлох олон улсын зайрмаг амтлагч (International Ice Cream Taster) шалгаруулж авах маркетингийн аяныг зарлаад байна. 

АЖИЛД ТАВИГДАХ ГОЛ ШААРДЛАГУУД

- Мэдрэмжтэй: Сүү, суурьтай зайрмагийн амт, үнэр, үнэр маш сайн харах, үнэлгээ өгөх төрөлхийн байх байх.
- Хэлний мэдлэг: Англи хэлээр чөлөөтэй ашиглах, бичдэг байх (бусад гадаад хэл мэддэг бол цаас тал болно).
- Сошиал медиагийн мэдрэмж: Амтлах үйл ажиллагаа нь сошиал орчинд сонирхолтой контент хэлбэрээр харуулах, хоол болон соёлын шинэ трендүүдийг олж харах боломжтой байх.
- Бичиг баримт ба бэлэн байдал: Олон улсад аялах боломжтой, хүчинтэй гадаад паспорттой байх нь 3 сарын гэрээт ажиллах боломжтой ба бизнес хөгжүүлэлт, брэнд бүтээх сонирхолтой, өөртөө итгэлтэй, шинийг эрэлхийлэгч хэн бүхэнд (заавал уламжлалт CV, дипломгүй, контент бүтээгчид) нээлттэй.

ХИЙХ АЖЛИЛ

- Дэлхийн зах зээл дэх хоол, амттан, зайрмагийн шинэ трендүүдийг судлах

- Хүмүүс юу идэж, юуг сошиалд хуваалцаж байгааг ажиглаж, Dr. Bombay багт шинэ амтыг санаа дэвшүүлэх.

- Snoop Dogg-ийн багийнхантай шууд холбогдох, дараагийн шинэ кампанит ажилд санал бодлоо илэрхийлэх.

ХЭРХЭН ЯАЖ БҮРТГҮҮЛЖ ВЭ

Ажил горилогчид дэлхийн хаанаас ч Deel x Dr. Bombay аппликейшн хуудас руу нэвтрэх эрх авах боломжтой.

- Анкет бөглөх: Уг цахим хуудсанд байгаа "Apply" дээр өөрийн мэдээлэл, туршлага болон сошиал хаягуудыг бөглөнө.
- Хугацаа: Өргөдлийг 2026 оны 9-р сарын 18-ны дуустал хүлээн авна.

Шалгарсан шилдэг оролцогчидтой Snoop Dogg-ийн баг холбогдох ба ялагч болсон хүнд Snoop Dogg өөрөө утсаар ярьж баяр хүргэх болно гэдгийг онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.