0

Казахстан улс хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд сургуулийн орчинд багш нарт цэцэг, бэлэг өгөхгүй байх зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тус улсын Боловсролын яамнаас мэдээлснээр, сургуулийн байр болон сургуулийн нутаг дэвсгэрт багшид цэцэг, аливаа бэлэг гардуулахыг зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар орон нутгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн байна.
Мөн сургууль, анги хамт олон багшид өгөх цэцэг, бэлгийн мөнгийг эцэг эхээс хураах, худалдан авалтыг зохион байгуулахгүй байх аж.
Энэхүү зохицуулалт нь эцэг эхчүүдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэхгүй байх, багшид бэлэг өгөхийг заавал хийх уламжлал болгохгүй байх зорилготой гэж Боловсролын яамнаас тайлбарлажээ.
Мөн есдүгээр сарын 1-нд Казахстаны ерөнхий боловсролын сургуулиудын бүх ангид ойролцоогоор 45 минутын нэгдсэн анги удирдсан цаг зохион байгуулах бол коллежуудад зөвлөх цаг явуулахаар болжээ.
Сонирхуулахад, Казахстаны Боловсролын яам 2024 онд багшид цэцэг өгөхийг зөвшөөрч, үүнийг багшдаа хүндэтгэл, талархал илэрхийлж буй уламжлал хэмээн тайлбарлаж байсан юм. Харин энэ жил цэцэг, бэлэг өгөх асуудлыг эцэг эх, сурагчдад үүрэг болгож, мөнгө хураахгүй байх чиглэл баримталж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.