dobu.mndobu

Улсын хэмжээнд 1,407 цэцэрлэгт 2-5 насны нийт 242,742 хүүхэд бүртгүүлжээ

Улсын хэмжээнд 1,407 цэцэрлэгт 2-5 насны нийт 242,742 хүүхэд бүртгүүлжээ

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1,407 цэцэрлэгт 2-5 насны нийт 242,742 хүүхэд бүртгүүлжээ. 

Харин нийслэлийн хэмжээнд дээрх насны 118,986 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна . 

Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл:

  • Баянзүрх дүүрэг – 32,622
  • Сонгинохайрхан дүүрэг – 24,838
  • Хан-Уул дүүрэг – 22,472
  • Баянгол дүүрэг – 17,133
  • Сүхбаатар дүүрэг – 8,859
  • Чингэлтэй дүүрэг – 7,898
  • Налайх дүүрэг – 2,942
  • Багануур дүүрэг – 1,933
  • Багахангай дүүрэг – 289 хүүхэд тус тус бүртгүүлсэн байна.

Насаар нь ангилбал 2 настай 24,159, 3 настай 29,487, 4 настай 30,721, 5 настай 34,619 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ.

Цэцэрлэгийн бүртгэлийн хоёрдугаар шат есдүгээр сарын 3-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хоёрдугаар шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана.

Хоёрдугаар шатны бүртгэлд:

  • Түр оршин суух хаягтай хүүхэд;
  • Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.