dobu.mndobu

Швейцарт амьдардаг монгол иргэн галын аюулаас хоёр хүнийг авран хамгаалжээ

Швейцарт амьдардаг монгол иргэн галын аюулаас хоёр хүнийг авран хамгаалжээ

Швейцарын Лозанн хотод амьдардаг Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл аравдугаар сарын 2-нд 13 давхар орон сууцны барилгад гарсан галын үеэр 12 настай охин болон 85 настай ахмад настны амь насыг аварчээ.

Тэрбээр мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод нэвтэрч, нөхцөл байдлыг зөв үнэлэн, гал унтраах хэрэгслийг зохих ёсоор ашиглаж галыг бүрэн унтраасан байна. Ингэснээр бусад олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалжээ.

Түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлсэн байна. Мөн Швейцарын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцарт суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал илгээж, С.Бодьгэрэлийн баатарлаг үйлдэлд талархал илэрхийлжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.