dobu.mndobu

2-8 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд гурван цагийн цалинтай чөлөө олгожээ

2-8 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд гурван цагийн цалинтай чөлөө олгожээ

2026-2027 оны хичээлийн шинэ жил маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн хэмжээнд төрийн байгууллагын 2-8 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад маргааш 08:00-11:00 цагийн хооронд гурван цагийн цалинтай чөлөө олгоно.

Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, хичээлийн шинэ жилийн нээлтэд нь оролцох боломжтой болох юм.

Энэхүү зохицуулалтыг Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны А/445 дугаар захирамжаар баталгаажуулсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна.

Тус шийдвэр нь хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын ажил, амьдралын тэнцвэрийг хангах, эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт байх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.