0

Улсын хэмжээнд 2026–2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Энэ хичээлийн жилд боловсролын нийт 2,454 байгууллага хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулж, 1.3 сая гаруй суралцагч суралцан, 114.8 мянган багш, ажилтан ажиллана.
Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 1,408 байгууллагад 258.9 мянган хүүхэд хамрагдана.
Ерөнхий боловсролын 910 сургуульд 836.7 мянган суралцагч өдрөөр суралцаж, 63 мянган багш, ажилтан ажиллах юм. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 75,838 хүүхэд элсэн суралцах бол 12 дугаар ангийг 52,828 суралцагч төгсөнө.
Харин мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чиглэлээр төрийн 42, хувийн 27, нийт 69 байгууллага үйл ажиллагаа явуулж, 51.1 мянган суралцагч боловсрол, мэргэжил эзэмшинэ.
Дээд боловсролын сургалтын 68 байгууллагад 164.8 мянган суралцагч суралцах бөгөөд нийт 11.9 мянган ажилтан, үүнээс 5.3 мянга орчим үндсэн багш ажиллана.
Ийнхүү 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын түвшинд нийт 1.3 сая гаруй хүүхэд, суралцагч эрдэм номын мөр хөөж, шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.