0

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Харин өнөөдөр (2026.09.02) хуралдахгүй.
Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор ОХУ-ыг явсан юм.
Сануулахад, энэ долоо хоногийн Даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан есөн шийдвэрээ танилцуулсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.