dobu.mndobu

Б.Энхбаяр: Төрийн өмчит компани ашиггүй ажиллавал шууд татан буулгана

Б.Энхбаяр: Төрийн өмчит компани ашиггүй ажиллавал шууд татан буулгана

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "ТӨХК-ийн шинэчлэлтэй холбоотой асуудлыг миний бие 10 орчим жил ярьж байна. 10 жилийн өмнө л төрийн өмчит компаниуд дээр улсын төсвөөс гадуур УИХ-аар хэлэлцэгддэггүй Төрийм өмчит компаниуд дээр байгаа улсын төсвөөс том төсвийг 1, 2 захирал шийддэг. Өмнөх парламентын үед Эрдэнэс Тавантолгойн захирал 5 их наядын төсөо хэрэгжүүлнэ гээд зарлачихаж байгаа юм. Тэрийг нь УИХ ч, Засгийн газар ч мэддэггүй. Ийм том төсөвтэй. Төрийн өмчит компаниудыг дагаж авлига хулгай хэмжээ хязгааргүйгээр цэцэглэсэн. Хулгайг гарсан хойно нь биш, хууль эрхзүйн орчноор нь таслан зогсоох ёстой. Зохион байгуулалтынх нь хувьд шийдэх ёстой. Тиймээс энэ асуудал дээр хэд хэдэн зарчим барьж байгаа. 

Нэгдүгээрт, Засгийн газраас энэ оны долоодугаар сард УИХ-д Төрийн өмчит компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, батлуулсан. Энэ хуулиар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, тэр компаниудыг ашигтай ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Ашиггүй ажиллавал шууд татан буугдана" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.