dobu.mndobu

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл өнөөдөр эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл өнөөдөр эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.

Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхэд хамрагдах юм. 

2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Насаар нь ангилбал: 

2 нас – 24,159

3 нас – 29,487

4 нас – 30,721

5 нас – 34,619 хүүхэд бүртгүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.