0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Бага тэнгэрийн амны баруун урд энгэрт гарсан ойн түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 3 хамгаалалтын ажилтан, 12 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Түймрийг 14:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
Ойн түймэр одоогоор ойролцоогоор 0.3 га талбайг хамарсан бөгөөд унанги мод, хөвд, хад асга ихтэй, бартаа саадтай газар гарсан байна. Алба хаагчид түймрийн голомтод хүрэхийн тулд 7.5-8 км газар явганаар хүрч, усаар тасралтгүй хангах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.