dobu.mndobu

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны есдүгээр сарын олголтын хуваарь гарчээ.

Хуваарийн дагуу халамжийн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 15-наас эхлэн олгох бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 17-нд, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг 24-нд олгохоор тусгасан байна.

Олголтын хуваарь:

Нийгмийн халамжийн тэтгэвэр – IX сарын 15, 24

Асаргааны тэтгэмж – IX сарын 15, 24

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – IX сарын 15, 24

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж – IX сарын 15

Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж – IX сарын 15, 24

Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж – IX сарын 15, 24

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ – IX сарын 15, 24

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ – IX сарын 15

Хүүхдийн мөнгөн тэтгэмж – IX сарын 17

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж – IX сарын 17

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж – IX сарын 24

Насны хишиг – IX сарын 24 олгохоор болжээ. 

May be an image of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.