dobu.mndobu

Н.Наранбаатар: Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-07

Н.Наранбаатар: Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗД-ын зөвлөх Б.Лхагвабаатар нар Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, татвар, нийгмийн даатгалын реформ, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвийн төсөл, цаг үеийн асуудлын талаар мэдээлэл өгч, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг сонсон, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар санал солилцсон юм.

Мөн 2027 оны улсын төсвийн төсөлд Дундговь аймагт хэрэгжүүлэхээр тусгасан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар танилцуулж, уулзалтаар гарсан санал, хүсэлтүүдийг холбогдох түвшинд уламжлан, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Иргэдийн зүгээс төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалин, урамшуулал, сум орон нутагт ажиллах багш, боловсон хүчний хүрэлцээ, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, орон сууцны хүртээмж, төсөвт байгууллагуудын засвар, техник, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг асуудлыг хөндөж, шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилсан юм.

Мөн тус аймагт цөлжилтийг бууруулах, хөв цөөрөм байгуулах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлээр амжилттай хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.