dobu.mndobu

Төсвийн тодотголоор стратегийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч,иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-08

Төсвийн тодотголоор стратегийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч,иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.09.08/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хороонд эрхлэх асуудлын хүрээнд гадаад зээлийн хэмжээ ДНБ-ий 50 байх зээлийн хязгаарын шаардлага хангасан эсэх, хөрөнгө оруулалтын асуудал хэрхэн туссан, шатахууны нөөц, үнийн өсөлт, инфляцыг хэрхэн барих зэрэг асуудлыг гишүүд тодруулж байсан. 

Төсвийн тодотголоор стратегийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч,иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах бодлогыг барьж байгаа. Мөн Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, байгалийн гамшиг болон эдийн засгийн хямралын үед хурдан хугацаанд ашиглах санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэгийн зээл авахаар төлөвлөсөн. Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж байгаа дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Иймд, 2026 оны төсвийн тэргүүлэх чиглэлийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан дахин эрэмбэлж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны батлагдсан төсөв хооронд зохицуулалт хийх замаар төсөвт тодотгол хийж байгааг гишүүдийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.