dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-08

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав

Хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурласан харилцааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтойг онцлоод, айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдийг салбар бүрд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович өмнө нь тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцаад, хоёр улсын харилцааг эдийн засаг, технологийн шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцоллоо.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.