0

Улаанбаатар хот орчмоор өнөө шөнө буюу есдүгээр сарын 8-ны шөнө үүлшинэ. Ихэнх хэсгээр +3...+5 градус дулаан байх бол Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүрч хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна.
Иймд намрын сэрүүн цаг агаар эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийг цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслахыг Ус, цаг уур, орчны мэдээ мэдээллийн байгууллагаас анхаарууллаа.
Харин маргааш өдөр үүл багасаж, хур тунадас орохгүй. Өдөртөө +15 градус дулаан байх төлөвтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.