dobu.mndobu

Л.Энх-Амгалан ЮНЕСКО-ийн төлөөлөгчтэй боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Л.Энх-Амгалан ЮНЕСКО-ийн төлөөлөгчтэй боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Парис хотноо 2026 оны 9 дүгээр сарын 8–11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Цахим сургалтын долоо хоног” арга хэмжээнд оролцох үеэрээ ЮНЕСКО-ийн Боловсролын асуудал хариуцсан орлогч захирал, профессор Кун Чентэй уулзав.

Уулзалтаар Монгол Улс, ЮНЕСКО-ийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн боловсролын салбарт хиймэл оюун ухаан, дижитал технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн дээд боловсролын зэрэг, мэргэшлийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ЮНЕСКО-ийн бодлого, арга зүй, олон улсын туршлагыг Монгол Улсын шинэчлэлийн үйл явцтай уялдуулах боломжийг хэлэлцэв.

ЮНЕСКО-ийн зүгээс Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, гарч буй ахиц дэвшлийг сайшаав. Талууд уулзалтаар хэлэлцсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид бодит ажил хэрэг болгон хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.