dobu.mndobu

Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуульд хугацаат цэргийн 60 алба хаагч мэргэжил эзэмшин төгслөө

Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуульд хугацаат цэргийн 60 алба хаагч мэргэжил эзэмшин төгслөө

Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд Зэвсэгт хүчний 60 хугацаат цэргийн алба хаагч мэргэжил эзэмшин төгслөө.

Тэд барилгын засал чимэглэлчин, хүнд машин механизмын оператор, гагнуурчин гэсэн гурван чиглэлээр суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй болж байна.

Тус сургалтын нэг онцлог нь ердийн нөхцөлд 2.5 жилийн хугацаанд эзэмшдэг мэргэжлийг хугацаат цэргийн алба хаах хугацаатай уялдуулан нэг жилийн эрчимжүүлсэн сургалтаар олгож байгаагаараа онцлог юм.

Ингэснээр залуус цэргийн алба хаах хугацаандаа зөвхөн цэргийн эрдэм, сахилга хариуцлага, эх оронч хүмүүжил эзэмшихээс гадна цэргээс халагдсан даруйдаа хөдөлмөрийн зах зээлд ажиллах бодит ур чадвар, мэргэжилтэй болж байна.

“Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр нь цэргийн албыг залуусын ирээдүйн хөдөлмөр эрхлэлттэй холбож, тухайн орон нутгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.