dobu.mndobu

Шахмал түлш худалдаалах 446 цэгийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулжээ

Шахмал түлш худалдаалах 446 цэгийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулжээ

Тавантолгой Түлш компани Улаанбаатар хотын долоон дүүрэгт шахмал түлш худалдах борлуулагч нартай гэрээ байгуулж дууслаа.

2026-2027 оны халаалтын улирал ирэх мягмар гаригт эхэлж, шахмал түлш худалдаанд гаргана. Энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарсан. Үүний 446 цэг нь байнга ажиллах бол 54 цэг нь нөөцөнд байх юм.

Энэ цэгүүдийг сонгон шалгаруулахад 7 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг хороодоос санал авч бүртгэсэн. Энэ жил 734 хүсэлт ирүүлснээс тухайн дүүргийн төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-иас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шаардлага хангасан 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлш худалдаанд гаргахад бэлэн боллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.