0

Монгол Улсын Засгийн газраас Улсын төсөвт тодотгол хийх тухай төслийг УИХ-д өргөн барьж, энэ 7 хоногт төсөв хэлэлцэж байна.
Энэ чухал үеэр Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нь 2 их наядын алдагдалтай орлого төвлөрүүлж байгаа учир шалтгаанаа УИХ-д тайлагнан, асуултад нь хариулаад сууж байх гол албан тушаалтан байтал Ерөнхий сайдаас өгсөн гадаад томилолтыг цуцлах тухай албан даалгавар, Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж орлого хариуцсан дарга нараа дагуулан бүтэн 7 хоног ажлаа хаяж гадагшаа явжээ.
Хамт авч явсан дарга нараас дурдвал улсын төсвийн дийлэнх орлогыг төвлөрүүлдэг Том татварын албаны дарга С.Төгсжаргал, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Б.Мягмаржав төдийгүй Төрийн албаны зөвлөлөөс 2 ч удаагаа хууль бус томилгоо хийсэн тул ажлаас халах тухай тогтоол гарсан боловч биелүүлэлгүй хууль зөрчиж, Б.Цогтнарангийн дахин томилсон гэх Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Мөнхтамир, Олон улсын татварын хэлтсийн дарга Д.Мөнхтуул зэрэг дарга нар, бусад албан тушаалтнуудтай хамт явсан байна.
Ховч, хорчин татварын дарга нэр, цол авсан Б.Цогтнаран нь 2026 оны эхэнд ажлаа хийж байсан 10 даргыгаа Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт худлаа гүтгэн, хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж, үндэслэлгүйгээр ажлаас халж байсан хүн гэдгийг та бүхэн санаж байгаа буй заа. Гэтэл аравын арван даргынхаа араас хутга шааж, ажил амьдралыг нь хохироосон ховч дарга нэр зүүсэн Б.Цогтнаран нь төсөв хэлэлцэж буй энэ чухал үед Ерөнхий сайдын албан даалгавар, үүрэг чиглэлийг өөрөө зөрчиж, ажлаа хаян олон дарга нартайгаа хамт гадаад улс руу явсан байгаа нь шударга ёсонд нийцэж байна уу, Ерөнхий сайдаа.
Ховч, хорчин, хуулийн шалгуур шаардлага хангаагүй, түр орлон гүйцэтгэгч Б.Цогтнарандаа хэзээ хариуцлага тооцох вэ, Сангийн сайд аа...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.