0

ДЭМБ-аас 2020-2030 оныг Эрүүл насжилтын 10 жил болгон зарласан ба Дэлхийн эрүүл насжилтын бодлого, стратеги шинэчлэгдсэнтэй уялдан манай улс “Эрүүл насжилт”-ын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө 2025-2028”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-ын 130 гаруй ахмадуудад ахмад настны хам шинжийн бууралтыг үнэлэх ICOPE үнэлгээг хийн, эрүүл насжилт, идэвхтэй амьдралын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран ажиллалаа.
Үүний зэрэгцээ ясны сийрэгжилт, гарын атгалтын хүчийг үнэллээ.
Ахмад настаны цогц тусламж үйлчилгээний суурь үнэлгээг хийж, мэдээлэл, сургалтыг хийснээр настнуудын бие даасан хараат бус байдал, саад бэрхшээлийг даван туулах чадвар сайжирч, настнуудын насжилтад хандах сөрөг хандлагыг бууруулах, өөрийгөө эергээр хүлээн зөвшөөрөх явдлыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй урьдчилан сэргийлэх зохион байгууллаа.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.