0

Монголын волейболын шигшээ багийн тоглогч М.Уранбаяр Непалын мэргэжлийн волейболын лигт амжилттай оролцож, багийнхаа хамтаар аваргын цом хүртэн, тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.
М.Уранбаяр Непалын Аннапурна Спайкер Кингс багийн бүрэлдэхүүнд тоглож, тус улсын анхны мэргэжлийн волейболын лигийн тэмцээнд оролцсон байна.
Тэрбээр тэмцээний турш багийнхаа гол тоглогчдын нэг байж, довтолгоо болон хамгаалалтад тогтвортой тоглолт үзүүлжээ. Шийдвэрлэх тоглолтуудад үзүүлсэн амжилт нь багтаа аваргын цом хүртэхэд чухал хувь нэмэр болсон байна.
М.Уранбаяртай хамт Монголын хоёр тамирчин болох Ж.Энх-Эрдэнэ, Г.Төрмандах нар мөн тус багийн бүрэлдэхүүнд тогложээ.
Ийнхүү М.Уранбаяр Непалын мэргэжлийн волейболын лигийн анхны улиралд аваргын цом хүртэхийн зэрэгцээ тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, Монголын волейболын тамирчдын ур чадварыг олон улсын талбайд харуулсан амжилт гаргалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.