dobu.mndobu

Парисын шүүхээс 2016 онд Францын нийслэлд зэвсэгт дээрмийн хохирогч болсон Ким Кардашьянд 1 еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа

Парисын шүүхээс 2016 онд Францын нийслэлд зэвсэгт дээрмийн хохирогч болсон Ким Кардашьянд 1 еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа

Парисын шүүхээс 2016 онд Францын нийслэлд зэвсэгт дээрмийн хохирогч болсон Ким Кардашьянд 1 еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэрийг мягмар гарагт гаргажээ. 

Уг аймшигт хэрэг 2016 оны 10 дугаар сарын 2-нд Парисын Загварын долоо хоногийн үеэр болсон бөгөөд цагдаагийн хувцас өмссөн этгээдүүд Кардашьяны байрлаж байсан зочид буудалд нэвтэрч, түүнийг скочоор хүлэн Givenchy-ийн шоунд зүүж байсан алмаазан бөгж зэрэг 6 сая гаруй ам.долларын үнэт эдлэлийг дээрэмдсэн юм.

Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд 60-70 насны хүмүүс байсан тул Францад "өвгөн дээрэмчид" гэдгээрээ алдаршжээ.

Өнгөрсөн жил шүүхээс уг хэрэгт холбогдолтой найман хүнийг буруутай гэж тогтоосон бөгөөд энэ мягмар гарагт шүүхээс зочид буудалд 50,000 евро, стилист Симон Харуш болон Ким Кардашьян нарт тус бүр 1 еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.

Гэм буруутай этгээдүүд урьдчилан хорих ангид аль хэдийн хоригдсон байсан тул дахин шоронд ороогүй бөгөөд хэн нь ч ялаа давж заалдаагүй аж.

Кардашьян энэ талаар гаргасан мэдэгдэлдээ энэ шийдвэр нь мөнгөн дүнгийн тухай биш, харин хариуцлага, хүлээн зөвшөөрөлтийн тухай болохыг онцлоод, өөрийн амьдралын хамгийн аймшигтай туршлага байсныг дурдаад Францын хууль эрх зүйн тогтолцоонд талархал илэрхийлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.