dobu.mndobu

Цалин 3.03 сая төгрөгт хүрсэн ч бодит цалингийн индекс 1.8 хувиар буурчээ

Цалин 3.03 сая төгрөгт хүрсэн ч бодит цалингийн индекс 1.8 хувиар буурчээ

2026 оны II улиралд Монгол Улсын нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 3.03 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас 92.2 мянган төгрөг буюу 3.1 хувиар нэмэгджээ. Гэвч ажиллагчдын худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалингийн индекс 119.6 болж, өмнөх улирлаас 1.8 хувиар буурсан байна. Харин өмнөх оны мөн үеэс бодит цалингийн индекс 1.0 хувиар өсжээ.


Цалингийн түвшин салбараар харилцан адилгүй байна. Уул уурхай, олборлолтын салбарын сарын дундаж цалин 5.42 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 79.1 хувиар өндөр бол зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 1.98 сая төгрөг буюу улсын дунджаас 34.4 хувиар бага байна.


Мөн эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 3.3 сая, эмэгтэйчүүдийнх 2.8 сая төгрөг байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 504.5 мянган төгрөг буюу 15.4 хувиар бага байна.


Нийт ажиллагчдын дунд 1.5–3.0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн өндөр буюу 31.8 хувийг эзэлж байгаа бол 792 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 12.3 хувийг бүрдүүлжээ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.