0

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн “Наран саран” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага есдүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Алба хаагчид түймрийн голомтод ажиллаж, есдүгээр сарын 18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, улмаар 08:43 цагт бүрэн унтраасан байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийн нийт 89 алба хаагч, 17 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх болон гал түймрийн шалтгааны талаар мэдээлэл одоогоор гараагүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.