dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын суурьшлын бүсэд хүрэн баавгай орж иржээ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын суурьшлын бүсэд хүрэн баавгай орж иржээ

Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 2026 оны 09 дүгээр сарын 17-нд суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгайг нутгийн иргэд барьж хүллээ гэх дуудлага, мэдээллийн дагуу очиж, аюулгүй болгож, Аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ. 

Мөн бусад сумдад баавгай үзэгдсэн тухай мэдээлэл ирж байгаа тул иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Хүрэн баавгай нь хоол тэжээл хайх, байгаль дахь идэш тэжээлийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг шалтгааны улмаас суурьшлын бүс болон тал нутгийн зүг шилжин ирэх тохиолдол байдаг.

Иймд аялагчид, хадланчид, жимс түүгчид болон хөдөө, хээр явах, малдаа гарах иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдал болон эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.