dobu.mndobu

М.Орхонтуул: Хандиваар цугласан ₮190 саяыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн

М.Орхонтуул: Хандиваар цугласан ₮190 саяыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн

“Ард түмний колонк байгуулна” хэмээн иргэдээс 190 гаруй сая төгрөгийн хандив цуглуулсан “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч, иргэн М.Орхонтуул хандивын мөнгийг буцаан олгож эхэлжээ.

Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ОХУ-аас шатахуун худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэдээс цуглуулсан 190 гаруй сая төгрөгийг бүрэн буцаан шилжүүлэх болсноо мэдэгдсэн юм. Мөн хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдгээ онцолжээ.

Өнөөдрөөс иргэдийн данс руу хандивын мөнгийг буцаан шилжүүлж эхэлсэн талаар мэдээлсэн байна.

Мөн “Хэрүүлээс үнэн залхлаа. Хэнтэй ч юу ч бичихгүй. 190 сая төгрөг буцаад дансанд чинь ороод эхэлсэн. Зарим нь гадаадаас ямар банкаар гүйлгээ хийсэн нь мэдэгдэхгүй асуудал үүсэж байна. Тиймээс над руу холбогдоорой. Шатахууны асуудлыг нэг сар хүлээж бай. Үнэн, худлаа гэдгийг нь харна биз” хэмээн бичжээ.

Уг асуудалтай холбоотойгоор зарим хуульч иргэдээс хандив цуглуулах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байж болзошгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэж үзэж байсан юм.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.