dobu.mndobu

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оюутан цэргүүдтэй уулзлаа

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оюутан цэргүүдтэй уулзлаа

Монгол Улсын Батлан хамгаалах яам одоогоос яг 10 жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн оюутан цэрэг сургалтыг зохион байгуулж, нийт 7000 гаруй оюутан, суралцагчдад 11 төрлийн цэргийн мэргэжил олгон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.

Өнгөрсөн хугацаанд баруун таван аймгийн хэмжээнд нийт 700 орчим оюутан, суралцагч энэхүү сургалтын хөтөлбөрийг ханган, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгджээ.

Энэ бол манай залуусын эх оронч үзэл ухамсар дээшилснийг илтгээд зогсохгүй нийгэмд эрэлт хэрэгцээтэй чухал шийдвэр болсныг батлан харуулж байгааг Сайд С.Бямбацогт онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.