0

УИХ-ын чуулган өнөөдөр (2026.09.21) 14:00 цагаас хуралдах товтой байсан ч хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна. Хуралдаанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог танилцуулж, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэхээр байсан юм.
Хуралдааны ирц 16:30 цагийн байдлаар 46 хувь буюу 126 гишүүнээс 58 нь ирцээ бүртгүүлжээ. Харин ирцээ бүртгүүлээгүй 68 гишүүнээс 15 нь гадаад дотоод томилолт болон эмнэлгийн чөлөө авсан байна. Үлдсэн 53 нь тасалжээ.
Чуулгандаа суугаагүй, тасалсан гишүүдээс дараах 17 нь МАН-аас сонгогдсон гишүүд байна.
Тодруулбал,
-Н.Алтаншагай
-Д.Амарбаясгалан
-С.Амарсайхан
-А.Ариунзаяа
-Х.Баасанжаргал
-Ж.Бат-Эрдэнэ
-О.Батнайрамдал
-Б.Баярбаатар
-Э.Болормаа
-Ж.Ганбаатар
-Ц.Даваасүрэн
-М.Мандхай
-Ч.Номин
-Л.Оюун-Эрдэнэ
-О.Саранчулуун
-Б.Тулга
-Х.Жангабыл
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.