dobu.mndobu

Сэрэмжлүүлэг: Шинэ гар утас авахдаа болгоомжлоорой

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-22

Сэрэмжлүүлэг: Шинэ гар утас авахдаа болгоомжлоорой

Хуучин гар утас борлуулдаг дэлгүүрт iPhone 18 Pro загварын задлаагүй шинэ гар утас хэмээн зарах гэж оролдсон эрэгтэй газар дээрээ баригдсан бичлэг халуун сэдэв болоод байна.

Саяхан Японы Токио хотын Шин-Окубо дахь дэлгүүрт нэгэн эрэгтэй задлаагүй iPhone 18 Pro загварын гар утас зарахаар ирсэн байна. Гэсэн ч уг дэлгүүрийн ажилтан MagSafe соронз ашиглан шалгаад, жинхэнэ бүтээгдэхүүн биш гэдгийг мэджээ.

Савлагааг онгойлгоход хайрцаг дотроос гар утасны оронд металл хийсэн ба хүндийн жинг нь жинхэнэ ухаалаг гар утасны жинтэй ойролцоо болгон хийсэн байжээ. Жинхэнэ бүтээгдэхүүнийг MagSafe соронз ашиглан шалгахад соронзон хальсан дээр өвөрмөц хээ гарч ирдэг ажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.