0

Гаалийн ерөнхий газраас энэ онд улсын хилээр хууль бусаар эм, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, утаат тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоосон талаар мэдээллээ.
Тодруулбал, гаалийн хяналт шалгалтаар олон улсын нислэг, карго болон ачаа тээшнээс нийт 5,298.08 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Mounjaro” буюу “Монжура” нэршилтэй 3,700 гаруй ширхэг тарилгын эмийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 100 гаруй үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.
Түүнчлэн 420 мянган блок утаат тамхийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 57 үйлдлийг илрүүлж, харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
Иймд Гаалийн ерөнхий газраас иргэдийг улсын хилээр зорчихдоо холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, бусдын дайвар ачаа тээшийг авч явахгүй байх, аливаа хууль бус үйлдэлд санаатай болон санамсаргүйгээр оролцохоос сэрэмжлэхийг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.