dobu.mndobu

Монгол, Японы 187 бизнес эрхлэгч хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ

Монгол, Японы 187 бизнес эрхлэгч хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ

Монгол, Японы компаниудын хоорондын бизнесийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн солилцоог дэмжих зорилготой “Монгол–Японы Бизнес Түншлэл–2026” арга хэмжээг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монгол–Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО) хамтран 5 дахь жилдээ 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ний өдрүүдэд Монгол–Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд зохион байгууллаа.

Энэ жилийн арга хэмжээ нь Монгол, Японы бизнес эрхлэгчдийн хооронд бодит хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, бизнесийн түншлэл бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн шинэ агуулгаар зохион байгуулагдлаа. Түүнчлэн оролцогч компаниудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн ганцаарчилсан B2B бизнес уулзалтуудыг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.

Монголын талаас албан ёсоор бүртгүүлсэн 138 бизнес эрхлэгч, Япон Улсаас оролцсон 49 бизнес эрхлэгч нийт оролцогчдын хүрээнд харилцан уулзалт хийж, бизнесийн шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ. Уулзалтуудын үр дүнд оролцогчид харилцан ашигтай бизнесийн боломжуудыг тодорхойлох, цаашид хамтран ажиллах, технологийн мэдлэг, туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.