dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түлш хүргэх нэрээр иргэний үнэмлэхийн зургийг авч, иргэдийг хохироож байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түлш хүргэх нэрээр иргэний үнэмлэхийн зургийг авч, иргэдийг хохироож байна

“Тавантолгой түлш” ХХК 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 446 борлуулалтын цэгээр шахмал түлш худалдаалж байна.

Иргэд шахмал түлшийг “Хотула” аппликейшн болон иргэний үнэмлэхээр худалдан авах боломжтой. Гэвч сүүлийн үед хүргэлт хийж өгнө гэх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар авах, гар утсаар зургийг нь дарж авах тохиолдол гарч байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-аас анхаарууллаа.

Иргэний үнэмлэхийн хуулбараа бусдад үлдээх, зургийг нь даруулах зэргээр мэдээллээ алдсан тохиолдолд тухайн иргэний нэр дээр бусад этгээд шахмал түлш худалдан авах эрсдэлтэй аж.

Ингэснээр иргэн өөрийн хэрэгцээнд зориулан түлш худалдан авч чадахгүй болж, түлшгүй үлдэх эрсдэлтэй тул иргэний үнэмлэхийн мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна.

Иймд иргэд шахмал түлш худалдан авахдаа “Хотула” аппликейшн ашиглахын зэрэгцээ борлуулалтын цэгт иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очих, хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийг зөвлөжээ.

“Тавантолгой түлш” ХХК-аас иргэдийг хүргэлт хийж өгнө гэх нэрээр иргэний үнэмлэхийн хуулбар, зураг авч буй этгээдүүдэд мэдээллээ өгөхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.